Бидний тухай

Микс про ХХК нь компани нь 2022 оны 8-р сард барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүрэгт дотоодын хөрөнгө оруулалттайгаар Бетон зуурмагийн үйлдвэрүүд байгуулж зах зээлд Монгол улсын стандарт, хэрэглэгчийн хэрэгцээ, техникийн шаардлагад нийцсэн бетон зуурмагийг улирал харгалзалгүй үйлдвэрлэн хүргэх үйлчилгээ үзүүлдэг.

Хэрэглэгчдэдээ төслийн байршил, шаардлага, хэрэгцээт тоо хэмжээний онцлогт тулгуурлан бүтээгдэхүүний нэр төрөл, хүргэлт, цутгалт, цутгалтын дараах арчилгааны цогц шийдлийг санал болгож бүтээгдэхүүн үйлчилгээний бэлэн байдал нөөц төлөвлөлтөд суурилан нийлүүлэлтийн үеийн тасалдал, чанарын хэлбэлзэл, тоо хэмжээний дуталт гаргахгүйн төлөө хичээн ажиллаж байна. Манай баг хамт олон маань Монгол улсын хөгжиж буй барилгын салбарт өөрсдийн тодорхой хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж, сурч хөгжиж шинийг эрэлхийлэн, шинэлэг технологид суурилсан чадварлаг хамт олон болохын төлөө тэмүүлэн ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЕ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ, ТОГТМОЛ ЧАНАР

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Шударга Хариуцлагатай
  • Хүндлэлтэй
  • Манлайлагч
  • Багийн ажиллагаа
  • Өөриймсөг сэтгэл
  • Эрэлхийлэгч
  • Зорилготой, тууштай
Search