Микс Про ХХК Нийгмийн хариуцлагын хүрээнд
•Микс Про ХХК-н хамт олон бид нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд сайн хөршийн холбоо үүсгэн боловсрол, эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй, сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр явуулах зорилготой ажиллаж байна.
•Дээрх зорилгын хүрээнд бид байгуулагдаад хэдий 1 жил болж байгаа ч дараах ажлуудыг дүүрэг, хороотой хамтран зохион байгуулаад байна. Үүнд:
•Дээрх зорилгын хүрээнд бид байгуулагдаад хэдий 1 жил болж байгаа ч дараах ажлуудыг дүүрэг, хороотой хамтран зохион байгуулаад байна. Үүнд:
Цагаан сар - 2023
БЗД-н 11 дүгээр хорооны Ахмадуудад цагаан сарын бэлтгэлд нь хувь нэмэр оруулж хэвийн боов, гарын бэлэг бэлгэллээ.


Хүүхдийн баяр – 2023
Улс орны ирээдүй хойч үе болсон энхрий бяцхан үрсдээ зориулж, “Хүүхэд бүр жаргалтай” уриан дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хорооны эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулан гарын бэлгийг гардууллаа.
Хичээлийн шинэ жил – 2023
Collaborated with the neighborhood to provide school supplies to children from vulnerable families and single-parent households.

Цаашид бидний үйл ажиллагаа өргөжин дээшлэхийн хэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлууд улам их хүрээгээ тэлж, Сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаа хийсээр байх болно.
- Үүнээс гадна Ажил гэдэг хүмүүсийн хоёр дахь гэр гэдэг утгаар Ажилчид маань ая тухтай, эмх цэгцтэй, эрүүл таатай ажиллах орчныг бүрдүүлэх зорилгоор Үйлдвэрийн байршилд “Спорт талбай”-г ажилчдын дэмжлэгтэйгээр хийж ашиглаж байна.
- Мөн бид үйлдвэрийн хашаанд жил бүр мод тарьж, байгаль орчин болон ажилчдын амрах ая тухтай байдлыг бий болгоход зорин ажиллаж байна.
- Ажилчин гэдэг байгууллагын Үнэ цэнийг бүтээж буй чухал эд хэсэг юм. Хэдий байгуулагдаад нэг жил болж байгаа боловч ажилтнууд маань урам зоригтой ая тухтай ажиллаж хөдөлмөрлөх хэрэгцээтэй гэсэндээ Шилдэг ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэн 2 өрөө орон сууцаар урамшуулсан байгаа болно.
- Мөн шинэ оныг угтан амрах завгүй ажилласан ҮНЭ ЦЭНтэй ажилтнуудаа урамшуулан Гадаадад аялах эрхээр тус тус шагнаж урамшуулсан байна.
- Үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа ч байгальд ээлтэй технологи ашиглахыг зорьж саарал ус хэрэглэж байгаа гэх мэт Нийгэм, ажилтан, байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаануудыг хийж байна.